2009-11-07

М. ЦЭДЭНДОРЖ - Чи бид хоёр наран зүг нүүнэм















Чи бид хоёр үүлэн дээр унтнам
Чи бид хоёр наран зүг нүүнэм.

Чи бид хоёрын доогуур гол ус өнгөрнөм
Чи бид хоёрын доогуур адуу мал бэлчнэм.

Чи бид хоёрын доогуур өргөн тал, сүмбэр уулс өнгөрнөм
Чи бид хоёрын доогуур алсыг зорьсон дардан зам зурайнам.

Чи бид хоёрын доогуур амрагийн дуу уянгалнам
Чи бид хоёрыг тээсэн үүлс наран зүг нүүнэм.

Чи бид хоёр наран зүг нүүнэм.
Чи бид хоёр тэгээд хур болж газарт буунам.

Чи бид хоёрын шимээр цэцэг дэлгэрнэм
Чи бид хоёр дахиад уур болж тэнгэрт дэгднэм.

Чи бид хоёр үүлэн дээр унтнам
Чи бид хоёр наран зүг нүүнэм.

1 Сэтгэгдэл:

. said...

2laa humuus l ingedeg baih daa...